АТГ: Нүүрсний хулгайн хэрэгт 19 хүнд хилийн хориг тавьж, 66 хүнийг яллагдагчаар татлаа


1 жил

Нүүрсний хулгайн хяналт шалгалтын явцын талаар АТГ-аас мэдээлэл өглөө. 

Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр баривчилж,  шүүхэд танилцуулсан байна. 

Хэргийг шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсанаас одоогоор 7 яллагдагч цагдан хоригдож байна. 

Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 яллагдагчид аваад байна. 

Мөн шалгалтын явцад 13.85 тэрбум төгрөгийн хахууль авсан үйлдэл тогтоогдож, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Нэгжлэг хийх явцад 630.0 сая төгрөг, 230,000 ам доллар бэлнээр хураан авч, эх үүсвэрийг шалгаж байгаа аж.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү