ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АТГ-т шалгуулна гэв


1 жил

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АТГ-т шалгуулна хэмээн нэгэн иргэн хэвлэлийн хурал зарласан юм.

Тэрээр

-Надад 6 баримт бий.  Дорнод аймгаас сонгогдсон Х.Болорчулуун сайд Дорнод аймаг дахь Дорнод бүсийн эрчим хүчний системтэй салшгүй холбоотой. 2022.11.14-ний өдөр “Эргэлт.мн” сайтад гэмт хэргийн шинжтэй, нийтлэл бичсэнийг та бүхэн уншсан байх.

Дорнод  аймгийн станцын дарга нь Х.Болорчулуун сайдтай худ ургийн холбоотой. Станцын дарга н.Отгонбаатар 2018 оноос хойш өөрийн хамаарал бүхий (төрсөн дүүгийн, зээ дүүгийнхээ компаниудад) компаниудад л тендер өгчээ. 2021 онд барилгын салбарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан компани 2021-2022 оны хооронд нийт 8 тендерт ялсан байна.

Мөн Х.Болорчулуун гишүүн төрсөн дүүгээ “ЭТТ” ХК-ийн ТУЗ-д  томилуулсан байж болзошгүй. Энэ хүн нүүрсний хулгайн  хэрэгтэй ч холбоотой байж болзошгүй тул АТГ-т шалгуулахаар хандаж байна. Х.Болорчулуун сайд гурилын үйлдвэртэй атлаа ХХААХҮЯ толгойлох нь ашиг сонирхлын зөрчил юм.   

Би улс төрийн ямар нэг зорилго агуулаагүй. Сүүлийн өдрүүдэд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай холбоотой мэдээллийн сайтуудад тавигдсан мэдээллүүдийг шүүж, шаардлагатай баримтуудыг цуглууллаа.

Албан шаардлагаа АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад хаяглан иргэн хүнийхээ хувьд улс төрийн зорилгогүйгээр хүргүүлж байна. Шаардлагын хариуг авсан тохиолдолд эргэн мэдэгдэнэ гэв.

  

 
 
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү