Энэ жилийн чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг эрүүл мэндийн боловсролыг дэмжих уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дархан-Уул аймгийн НЭ, Ховд аймгийн ЭМГ, БОЭТ болон Чингэлтэй дүүргийн ЭМТ-өөс хоёрдах жилдээ “Чихрийн шижин болон чихрийн шижингийн шалтгаант ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох” төслийн хүрээнд уг тэмдэглэлт өдрийг угтсан олон нийт, эрүүл мэндийн ажилтнуудад чиглэсэн цогц үйл ажиллагааг нэг сарын туршид орон нутгийн захиргаа, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Эдгээр үйл ажиллагааны онцлог нь нүдний эрүүл мэнд, ялангуяа хараагаа хэрхэн хамгаалах, чихрийн шижин өвчтэй иргэд, тэдэнд үйлчилж буй эмнэлгийн ажилтан, мэргэжилтнүүдийн боловсролыг сайжруулахад чиглэж байна. 11-р сарын 12-ны өдөр зохион байгуулсан энэ жилийн алхалтад 1200 орчим хүн, 50 гаруй байгууллага оролцлоо.

Дархан-Уул аймгийн 28 байгууллагын 400 гаруй ажилтнууд, 100 гаруй иргэд алхалтад оролцжээ. Ахлалтыг өнгөрсөн оны шилжин явах цомын эзэд 7-р цэцэрлэгийн хамт олон Нэгдсэн эмнэлгийн хамт олонтой хамтран зохион байгуулсан байна.
Ховд аймгийн 15 байгууллагын 480 гаруй ажилтнууд алхалтанд оролцлоо. Алхалтын хамтаар байгууллагуудын дунд АХА тэмцээн, олс таталт зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулсан байна.

Чингэлтэй ДЗДТГ, ЧДЭМТ хамтран дүүргийн 1-24 дүгээр хороодын 18-35 насны залуучуудын дунд явган аялал зохион байгууллаа. Уг аялалд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сувилагч нар аялагч нартай хамт алхангаа чихрийн шинжингийн эрсдэлийн үнэлгээний судалгаа авч зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна. Түүнчлэн дүүргийн БТСХ-оос "Нисдэг таваг"-ны тэмцээн зохион байгуулж 1, 2, 3-р байрыг шалгаруулж "Өргөмжлөл" дурсгалын зүйлээр шагнаж урамшуулжээ..jpg)



Дэлхийн диабетын өдрийг дэмжсэн ээлжит алхалт зохион байгуулагдлаа
3 жил /2022-11-15 09:46:58 GMT+8/
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
411
6 өдөр
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
804
2 долоо хоног
Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
871
2 долоо хоног
УИХ-ын гишүүн П.Ганзориг Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдлоо
1252
3 долоо хоног
АН-ын бүлгээс "Туулын хурдны зам" төслийг зогсоох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ
1233
3 долоо хоног
Поп дива Б.Сарантуяа "Урлагт 40 жил-Хайрын бурхан" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ
1188
3 долоо хоног
Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс төгсөлтийн баярыг бүр хориглосон гэж шоудах хэрэггүй
1238
3 долоо хоног
Л.Энх-Амгалан: Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг
1931
4 долоо хоног
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлэх үүрэг өгчээ
1846
4 долоо хоног
Өнөөдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийхэд сайн
1986
4 долоо хоног
Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчид нэг өдөр зайнаас ажилласнаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй
2232
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
74355
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
69126
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд