Чөлөөт бөхийн 2018 оны наснд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 12-14-нд Орхон аймгийн "Хангарьд" спорт хорооны спорт зааланд болно. Эрдэнэтчүүд хамгийн сүүлд 2003 онд УАШТ-ийг аймагтаа зохион байгуулсан бөгөөд 15 жилийн дараа дахин шилдгүүдийг аймагт хүлээн авах юм. ДБНХ-ны шинэчилсэн баталсан эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 гэсэн тус бүр 10 жинд аваргуудаа тодруулна.
