Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд ховордсон амьтад: Мөлхөгч

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

 

   Мөлхөгчид бол хуурай газрын амьтад бөгөөд хуурай газар үржил хөгжил явагдана. Мөлхөгчдийн уураг тархи хөхтөн ба шувууныхаас хөгжлөөр доогуур, цус холилддог, биеийн температур тогтмол биш, хүйтэн цустай. Бие нь гадуураа хайрсаар бүрхэгдсэн, хуурайсаг, арьсны булчирхай ихэнх мөлхөгчдөд хөгжөөгүй.

Манай оронд хайрстын багаас 2 салбар баг, 7 овог, 14 төрөлд хамаарах 22 зүйл, могойн салбар багаас 4 овог 7 төрөлд хамаарах 9 зүйл амьтан тархжээ. Монгол улсын Улаан номонд говийн нүцгэн хуруут гүрвэл, тойрмын хонин гүрвэл, толбот могой гүрвэл, тэмээн сүүл могой, нарийн могой, эгэл загалмайт могой зэрэг 6 мөлхөгч бүртгэжээ.

   Сэрүүн бүсийн мөлхөгчид болох зулзагалдаг гүрвэл, загалмайт могой, бамбай хоншоорт могой амьд зулзага төрүүлнэ.

Тойрмын хонин гүрвэл  

Phrynosephalus helioscopus:  Хязгаарлагдмал тархацтай, ховор зүйл.

 

Бие 59 мм, сүүл 70 мм. Хүзүүн дээрээ тод хөндлөн нугачаастай, хүзүүний дээд хоёр хажуу хөх хөвөө бүхий нэг улаан ягаан толботой байдгаараа бусад гүрвэлээс ялгагдана.

Ховдын Булган сумын Ярант, Салхитын хөтөл, Их, бага Онгог, Давхар хөтлийн бэл зэрэг нутагт тархсан. Цох, эрвээхэй, шоргоолж, бясаа, ялаа, царцаа зэрэг шавжаар хооллоно. Ононгийн хөдөөгөөс барьсан эмгэгчнээс 5,3х7,1 мм, 5,8х9,9 мм хэмжээтэй өндөг гарсан байна.

 

Нарийн могой

Coluber spinalis: Ховор зүйл. Бие нарийнхан, 57-70 см урт, сүүл түүнээс 3-4 дахин богино. Цайвардуу бор зүстэй, духнаас нурууны голоор тууш цагаан шаргал судалтай байдгаараа бусад могойноос ялгардаг.

 

Цөл цөлөрхөг, хээр хуурай бүсийн хад асгатай, элсэрхэг хөрстэй газар идээшилнэ. Мэрэгчдийн нүхэнд орогноно. Ихэвчлэн гүрвэлээр хооллодог хоргүй могой. Өмнөд нутгаар тархсан ч ховор тохиолдоно.

 

Тэмээн сүүл могой.

Eryh tataricus: Ховор зүйл. Бие 91 см урт, сүүл богино мухар, өнгөцхөн харахад толгой, сүүл ялгагдахгүй. Их бие боровтор, хажуу талаараа бор хүрэн, хар хүрэн торлосон толбуудтай.

 

Борзонгийн говь, Зээмэгийн тал, Говь-Алтай, Тахийн шар нуруу зэрэг газар тааралдана. Гүрвэл мэрэчдээр хооллодог. 4-5 дугаар сард үржилд орж 6 дугаар сарын эцсээс 8 дугаар сар хүртэл доройтох, зараанд идүүлэх зэргээс шалтгаалж тоо толгой нь цөөрсөн.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү