С.БАТЦЭЦЭГ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛНО


7 жил

   “Лондон-2012” олимпийн хүрэл, 2010, 2015 оны ДАШТ-ий алт, 2013 оны мөнгө, “Казань-2013” “Универсиад” их наадмын аварга, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алт, мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн алт, хүрэл, Польшийн нээлттэй тэмцээний алт, хүрэл, Киевын ОУТ-ий хүрэл, Чувашийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын нээлттэй тэмцээний мөнгө, Сассаригийн ОУТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий 2012, 2013, 2015, 2016 оны аварга, 2011 оны мөнгө, 2017 оны хүрэл, 2009, 2010, 2012, 2013, 2016 оны насанд хүрэгчдийн улсын аварга, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэхээр боллоо.

   С.Батцэцэг спортын тамирчдаас 18, чөлөөт бөхийн спортоос төрсөн тав дахь хөдөлмөрийн баатар болж байна. Түүнээс өмнө Хорлоогийн Баянмөнх 1992, Жигжидийн Мөнхбат 1994, Зэвэгийн Ойдов 1994, Дашдоржийн Цэрэнтогтох 2006 онд хөдөлмөрийн баатар болж байв. Шинэхэн хөдөлмөрийн баатар маань гадаадад эмчлүүлж байгаа бөгөөд нутагтаа ирээд баатрын тэмдэгээ гардан авна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү