Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын цэргүүдэд баривчлагдан тус улсын нутаг дэвсгэр хоригдож байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Мадурог хар тамхины хэрэгтэй буруутгаж, АНУ-ын хууль тогтоомжийн дагуу шүүнэ гэдгээ мэдэгдээд буй.
Гэсэн ч Венесуэлийн нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулж, цохилт өгсөн нь хууль ёсны зүйл эсэхэд эргэлзсэн улс орнууд АНУ-ыг хүчтэй шүүмжилж байна.
Энэ асуудлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 15 гишүүн орны төлөөллүүд уулзаж хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл дээрх асуудалд бусад улс орнууд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
Венесуэлийн урт хугацааны холбоотнууд болох БНХАУ болон ОХУ-ын талаас аль аль нь буруутгасан байр суурь илэрхийлсэн.
БНХАУ. Хятадын Гадаад хэргийн яам ням гарагт мэдэгдэл хийж АНУ Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний гэргийг нэн даруй суллаж, Венесуэлийн засгийн газрыг түлхэн унагаах оролдлогоо зогсоохыг уриалсан. Уг алхмыг олон улсын эрх зүй, харилцааны үндсэн хэм хэмжээ, НҮБ-ын дүрэм, зарчимд илт харш хэмээсэн. БНХАУ-ын зүгээс үүсээд буй асуудлыг дипломат замаар шийдвэрлэхийг уриалж байна.
ОХУ. Оросын засгийн газраас АНУ-ын энэ үйлдлийг буруутгах ёстой хэмээгээд цаашид аливаа хурцадмал байдлыг даамжруулахаас сэргийлж, яриа хэлэлцээний замаар шийдэл олох нь чухал болохыг онцлов.

0
0
0
0
0
0