О.Уламсайханы хэргийг бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэлээр шүүхэд шилжүүлжээ


1 өдөр

"Ноорог" медиагийн үүсгэн байгуулагчдын нэг О.Уламсайханыг бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх үндэслэлээр прокуророос найман жилийн хорих ялтай зүйл ангиар зүйлчилж, хэргийг 2025 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр шүүхэд шилжүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв. 

Хэргийг тодруулбал, өнгөрсөн 2024 оны есдүгээр сард түүний хамтран амьдрагч болох Т нь гэртээ амиа хорлосон байдалтай нас барсан байжээ. Уг хэрэгт түүний хамтран амьдрагч О.Уламсайханыг холбогдуулан шалгаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 10.4.1 буюу "Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх" зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хэргийн 10.4.1 дэх зүйлд, "Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг ажээ.

О.Уламсайханы хувьд өнгөрсөн тавдугаар сард болсон "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардаж байсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү