Ч.Хишигдалай: Энгийн АИ-92 авто бензиний үнэ нэмэгдэхгүй


2 цаг

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.12.23/ мэдээлэл хийлээ. 

Ч.Хишигдалай, Улаанбаатар хотод сүүлийн 10-аад хоногт шатахуун дараалал тасралтгүй үргэлжилж байна. Улаанбаатарт ердийн үед 900-1250 тонн шатахуун хэрэглэдэг. Тэгвэл 12-р сарын 22-ны мэдээгээр 183 ШТС руу 1427 тонн АИ-92 автобензин, 575 тонн евро-5 автобензин гаргасан байна.

Өнөөдөр дахин 45 вагоны хангалт бууж байна. Улаанбаатарын хэрэглээ буурахад орон нутагт руу түгээлт хийнэ. Нийлүүлэлт сайжирсан тул асуудал ойрын хугацаанд жигдэрнэ. 

Дэлхий нийтээр 2012 оноос хойш евро-5 стандартын шатахууныг хэрэглэж эхэлсэн. 2012 оноос хойш үйлдвэрлэсэн машинууд евро-5 шатахуун хэрэглэх стандарттай байдаг. Доод тал нь 30, 40, 50, 60 сая төгрөгөөр авто машин худалдаж авсан хүн жилд 1-2 сая төгрөгийг шатахуун зарцуулах ёстой. энэ нь хөдөлгүүрийн элэгдэл хорогдол, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд тус нөлөөтэй.

Улаанбаатар хотын төвийн бүсэв евро-5-аас доош стандартын шатахуунтай тээврийн хэрэгсэл явуулахгүй гэсэн урьдчилсан мэдэгдэлхийсэн. Тэгэхээр бид хүссэн хүсээгүй евро-5 стандартад шилжинэ. 

ОХУ 100 хувь евро-5 хэрэглэдэг. Манай улс л гуйж, хямд үнэтэй евро-92 автобензин бага хэмжээгээр үйлдвэрлүүлээд худалдаж авч байна. БНХАУ мөн евро-5 стандартад шилжсэн. Бээжин хот болон бусад том хотууд нь евро-6-д стандартад шилжсэн. Одоо евро-7 гэдэг стандартад яригдаж эхэллээ. 

Тэгэхээр бид дэлхийн чиг хандлагаас зугтаж чадахгүй. Хүссэн хүсээгүй Оросын хуучин үйлдвэрүүд нь зогсоно. Евро-5, 6 стандартад шилжих нь зайлшгүй юм.

-ШТС-ууд евро-5 стандартын АИ-92 авто бензинийхээ үнийг нэмлээ. Энгийн АИ-92-ын үнэ нэмэгдэх үү, үгүй юу? гэдгийг иргэд мэдэхийг хүсэж байна?
-
Энгийн АИ-92 авто бензиний үнэ нэмэгдэхгүй. Евро-5 стандартын бензиний үнэ зах зээлийнхээ жамаар зохицуулагдана. Гадаад зах зээлд үнэ өсвөл өсөөд, буурахад нь буурна гэсэн үг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү