https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
“Бостон Селтикс” баг NBA-ийн аварга боллоо

“Бостон Селтикс” баг NBA-ийн аварга боллоо


4 долоо хоног
 
 

 

NBA буюу Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт өнөөдөр “Бостон Селтикс” багийн талбайд болж өндөрлөлөө. Тав дахь тоглолтод “Бостон Селтикс” баг 106:88 онооны харьцаатай ялалт байгуулж, цувралд 4:1-ийн харьцаатайгаар NBA-ийн аварга цом өргөв.

                        Тоглолтод, “Бостон Селтикс” багийн тоглогч Жейлен Браун, Жэйсон Тэтум нарын хүчирхэг хослол нийт 52 оноо авсан бол гарааны хамгаалалтын Деррик Уайт, Жрю Холидей нар нийт 29 оноо авч багийнхаа ялалтад чухал нөлөө үзүүлжээ. Харин “Даллас Маверикс” багийн лидер Лука Дончич 28 оноо, 12 самбараас бөмбөг авч, зургаан оновчтой дамжуулалт өгч сайн тоглолт үзүүлсэн ч ялагдал хүлээжээ.

Ташрамд дурдахад, "Селтикс"-ийн довтлогч Жейлен Браун NBA-ийн финалын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан бөгөөд “Бостон Селтикс” баг түүхэндээ 18 дахь аваргын цомоо өргөж байгаа юм.

 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү