https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
УИХ-ын сонгуульд ураг саднаараа нэр дэвшигчид

УИХ-ын сонгуульд ураг саднаараа нэр дэвшигчид


2 долоо хоног

  Төрийн алба төрлийн алба болж, хууль тогтоох байгууллагад ард түмнийг төлөөлж суух парламентын гишүүдийн холбоо хамаарал өдөр ирэх тусам нэмэгдэж, “цус ойртох” боллоо. Өөрөөр хэлбэл парламентад сонгогдсон гишүүдийн холбоо хамаарал улам бүр ойртож, ах, дүү  хамаатан садан, худ ургийн барилдлагатай гишүүдээр тун удахгүй парламент дүүрч мэдэх нь.


            Эхэндээ тэд худ ураг төрлийн хамаатай байснаа мэдэхгүй, УИХ-д сонгогдсоныхоо дараа нэгнээ мэддэг болсон гэх бяцхан залиар ард түмнийг хуурч, ах, дүүсээрээ төрд суух болсон ч сүүлдээ, хамаатан садан, бизнесийн хамтрагчид, халаас нэгтэй хамтрагчид гэх байдлаар улс төрд ургийн модыг цэцэглүүлж эхлэх нь тэр.

           Эцэстээ энэ байдал даамжирсаар улс төр дэх ашиг сонирхлын зөрчил хууль тогтоох дээд байгууллагад жинхэнэ утгаараа сүлжээ болж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгаа юм. Нэг ёсондоо хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа хэдхэн хүний эргэнд тойронд байх албан тушаалтнуудаас хамааралтай болж мэдэхийг ч үгүйсгэхгүй юм. Тэгвэл энэ удаад бид худ ургийн барилдлагатай хэр нь УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй дэвшигчид хэн болохыг танилцуулж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ, УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.БАТЦОГТ

          УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Батцогт нар төрсөн эгч дүүсийг авч суусан нэг айлын хүргэчүүл. Тэд үйл хэрэг үзэл баримтлалаараа тусдаа юм шиг боловч, хадмынхаа хоолны ширээний ард ах, дүүс гэсэн үг. С.Бямбацогт, Д.Батцогт нарын хувьд хоёул нэг тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, тэд хоёул баруун бүс буюу УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвшиж буй. Тэд 2016 оны сонгуулиаар мөн Ховд аймагт буюу нэг тойрогт нэр дэвшиж, С.Бямбацогт ялалт байгуулж байлааа. Энэ удаад ч тэд жинхэнэ хөрөнгөтнүүдийн гэх тойрогт баз хүргэчүүд аль аль нь хөрөнгийн хэмжээгээрээ дээгүүрт бичигднэ.

  УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь Ховд аймгийн Жаргалант сумын уугуул. Ах сургуульд байхдаа төрсөн дүүтэйгээ тоосго цохиж байсныг нь эс тооцвол амьдралынхаа туршид “Нью прогресс групп”-ын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд хийсэн товчхон, бас дардан намтартай нэгэн. Тодруулбал, тэр 1998 оноос хойш 10 жил “Нью прогресс групп” ХХК-ийнхаа Ерөнхийлөгчөөр ажиллаад 2008 онд Ховд аймгаасаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүнээс хойш 2012, 2016, 2020 онуудад УИХ-ын гишүүнээр улирч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам тэврийн хөгжлийн сайд гэх давхар дээлүүдийг нөмөрсөөр өдий хүрч буй. С.Бямбацогтын 2008 онд төрд орсноосоо хойш төрөөс авсан төсөл, тендер, концесс, зээл зэргийг тоолж  “баршгүй” олон. Саяхны жишээнүүд гэвэл, “Вестерн холд” ХХК-аараа Хөгжлийн банкнаас 76 тэрбум төгрөгийн зээл аваад цементын үйлдвэртэй болчихсон. “Алтай трест” ХХК нь Ховдын Хөшөөтийн уурхай-Үенч сум хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын 13.8 тэрбум төгрөгийн тендер, “Ховдын өргөө” ХХК нь Ховдын Жаргалант, Буянт сумдын гэр хороололд цэвэр, бохирын шугам татах 9.3 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр том төсөвтэй бүхий л тендерүүдийг түүж ирсэн.  Төрөөс төсөл, тендер түүх нь ямар ашигтай, Арцатын аманд барьсан тансаг зэрэглэлийн “Хан төгөл” хотхон нь харуулах биз.

      УИХ-ын гишүүн асан Д.Батцогтын хувьд Ховд аймгийн Мөст сумын уугуул. 1998 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөж, 1999 онд Гаалийн ерөнхий газрын тамгын хэлтэст байцаагчаар ажилд орж, дараа нь жил буюу 2000 онд Нефть онцгой албан татварын гаалийн газрын даргаар томилогдож байв. Сайндаа ч биш, тухайн үед нагац ах Т.Лхагваа нь Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байлаа. Ах дүү, амраг саднаа төрд татдаг үзэгдэл сая бий болчихсон юм, аль 24 жилийн өмнө ч байсан гэсэн үг л дээ. Түүнээс хойш Д.Батцогт Гаалийн ерөнхий газрын дэд дарга болж, улмаар 2012 оны УИХ-ын сонгуульд Ховд аймагтаа бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

     Бизнесийн тухайд, Д.Батцогт нь УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогттой нэг айлын хүргэн буюу базууд. Д.Батцогт С.Бямбацогтоос дутахааргүй хөрөнгөлөг хүргэн бөгөөд “Дельта транзит” ХХК, “Хайрхан холдинг” ХХК, “Нүүдэлчин монголын соёлын төв” ХХК, “Ийзи дэлгүүр” ХХК-уудыг тус тус эзэмшдэг. Гэтэл өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн асан Д.Батцогтын охин Анударь, Номундарь нар Английн Кингс коллежид Эдийн засгийн мэргэжлээр суралцахаар тус бүр 68,875 ам.долларын зээл авсан нь ил болсон.. Төгсөж ирээд, Б.Анударь нь Монгол банканд Эдийн засагчаар ажилд орсон бол Б.Номундарь нь “Мобиком корпораци”-ийн толгой компани болох “Ньюком групп” ХХК-д Хөрөнгө оруулалтын ахлах шинжээчээр ажилд орсон байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД, I ТОЙРОГТ МАН-ААС НЭР ДЭВШИГЧ А.ЦОГЦЭЦЭГ

         УИХ-ын сонгуульд I тойрогт МАН-ын намаас нэр дэвшигч А.Цогцэцэг нь УИХ-ын гишүүн Н.Энхболдтой ураг төрлийн барилдлагатай. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд нь нэг хүү, нэг охинтой. Түүний хүү Э.Одмөнх өдгөө Төрийн тусгай хамгаалалттай газрын даргаар ажиллаж буй. Түүний гэргий А.Золжаргал нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгийн охин.

          Тэгэхээр УИХ-ын гишүүн Н.Энхболд МАН-ын нэр дэвшигч А.Цогцэцэг нар яалт ч үгүй худ ургийн барилдлагатай гэсэн үг. Түүгээрч зогсохгүй Н.Энхболдын тухайд хүүгийнхээ хадмуудад тун элэгтэй гэх. Тухайлбал, Э.Одмөнхийн хадам ээж А.Цогцэцэг 2016 онд Эрүүл мэндийн сайдаар томилогдож байв. Энэ томилгоог Н.Энхболд захиалсан гэж тухайн үедээ яригдаж байв. Мөн А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үедээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдох үед худ Н.Энхболд нь төрсөн дүү, прокурор Н.Энхтуяагаараа хамгаалуулсан гэх яриа эрүүл мэндийн салбарынхан дунд байдаг. Дараа нь 2018 онд Н.Энхболд “Өлзий дэн” ХХК-д ЖДҮХС-аас 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч өгсөн гэгдэж байв. Тэгвэл Н.Энхболдын бэр болон худууд нь “Өлзий дэн халамж” ТББ-ыг эзэмшдэг.

Мөн, Э.Одмөнхийн хадам дүү А.Азжаргал Монголбанкны Ахлах эдийн засагч болсон. Мөн Э.Одмөнхийн баз Ш.Ариунбаяр нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ын Маркетингийн хэлтсийн дарга болсон байдаг.  

САНГИЙН САЙД С.БАЯРЦОГТ I ТОЙРОГТ АН-ААС НЭР ДЭВШИГЧ П.МӨНХТУЛГА

       УИХ-ын сонгуульд АН-аас I тойрогт нэр дэвшигч П.Мөнхтулга, Сангийн сайд асан С.Баярцогттой мөн л худ ургийн холбоотой. Тодруулбал, Ө.Пүрэвбаатарын охин П.Оюунтөгс буюу П.Мөнхтулгын төрсөн эгч нь, Сангийн сайд асан С.Баярцогтын хүү Б.Гомбо-Эрдэнэ хоёр багаасаа үерхэж, 2016 онд АН-ын томчуудыг цуглуулан хуримлаж байв. Өдгөө П.Оюунтөгс нь ээж С.Төмөрчөдөрийнхөө “Хатан лаа” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин Б.Гомбо-Эрдэнэ аав С.Баярцогтыгоо Сангийн сайд байхад туслахаар нь ажиллаж байсан. 2021 оноос “Шунхлай холдинг” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал, 2024 оноос “АПУ” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. С.Баярцогтын хувьд Ардчилсан намын жагсаалтад багтах гээд хөөгдсөн гэх гол дуулианы эзэн. Хэдийгээр жагсаалтад нэр дэвших эрхээ хасуулсан ч УИХ-ын V тойрог буюу Сэлэнгэ, Дархан, Төв аймагт горилж байгаа юм. Харин I тойрогт нэр дэвшигч П.Мөнхтулга өмнөх сонгуулиар Архангай аймагт нэр дэвшээд бүдэрч байсан удаатай

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА, ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН

    Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын сонгуулийн IV тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөл аймагт нэр дэвшиж байгаа бол Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын сонгуулийн XIII тойро болон Налайх, Багануур дүүрэгт нэр дэвшинэ.

      Тэдний хувьд мөн л худ ургийн холбоотой. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр агсны хүү О.Тэнүүн нар гэр бүл болсон. О.Тэнүүнийг энэ сонгуулиар Хан-Уул дүүрэгт горилж байгаа гэсэн ч тэрбээр АН-аас нэр дэвших эрхээ хараахан авч чадаагүй юм.

  Эх сурвалж: Ergelt.mn 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү