Боксын холбоо Э.Цэндбаатарыг олимпын эрх олгох сорил тэмцээнд оролцохыг зөвшөөрчээ


1 сар

МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандан хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг тус холбоо хүлээн авч, түүнийг Олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулах шийдвэрийг гаргасан байна.

Монголын Боксын холбооны дэд ерөнхийлөгч Х.Ууганбаяр “Бид олон талаас нь ярилцаад Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч, Тайланд улсад болох олимпын эрх олгох сорил тэмцээнд оролцуулах шийдвэр гаргаад байгаа” гэжээ.

МУГТ Э.Цэндбаатар “Миний бие өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдсан. Тэр бүх үйлдэлдээ харамсаж, Монголын боксын холбооны удирдах зөвлөл, ах эгч нар болон боксын нийт хамт олноосоо уучлал хүсэж байна.

Та бүхэн минь дахин нэг удаа уужуу сэтгэлээр хандаж олимпын эрхийн сорилд 63.5 кг жинд оролцохыг зөвшөөрч өгнө үү. Уг сорилд тулалдаад олимпын эрхийн тэмцээнд явахаар болбол та бүхнийхээ итгэлийг алдахгүй сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна” гэсэн байв.

Эргэн сануулахад, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасах шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс 2021 онд гаргасан билээ

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү