https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Ерөнхий сайдын Киргиз улсад хийж буй айлчлал эхэллээ

Ерөнхий сайдын Киргиз улсад хийж буй айлчлал эхэллээ


11 сар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Киргиз улс дахь ажлын айлчлал өчигдөр эхэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 24-26-нд Бишкек хотод болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан доролцоно.

МонголУлс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болон Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцон үг хэлж, хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлж ирсэн юм. Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулж, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч, түнш орнуудтай нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, зам, тээврийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцох эрмэлзэлтэй байгааг нотолно.
 
Бүгд найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад айлчилж, Сайд нарын танхимын дарга А.Жапаровтай хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч С.Жапаров, Парламентын дарга Т.Шакиевнарт бараалхаж, хоёрталын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно. Бүгд найрамдах Киргиз улсад хийж буй энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд тус улсад хийж буй анхны айлчлал юм.
 
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз улсад ажиллах үеэр ОХУ, БНХАУ, Узбекистан улсын Ерөнхий сайд нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.

Ерөнхий сайдын Киргиз улсад хийж буй айлчлал эхэллээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү