100 буудалт даамын ДАШТ-ээс Г. Хүслэнзаяа хүрэл медаль хүртжээ


4 сар

 Бүгд Найрамдах  Турк Улсын Анталия хотод 2022 оны 100 буудалт өсвөрийн болон залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үндсэн тоглолт, рапид буюу түргэн тоглолт, блиц гэсэн гурван төрлөөр болж  Монгол Улсын баг тамирчид багаараа Тэргүүн байр эзэлж, алтан цомын эзэн болсон байна.

Уг тэмцээнд Монгол Улсаас явсан баг тамирчдын бүрэлдэхүүнд Архангай  аймгаас зургаан хүүхэд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байна. Түүний төлөөлөл Ганболдын Хүслэнзаяа. 100 буудалт даамын "Түргэн тоглолт"ын төрлийн 10 хүртэл насны ангилалд хүрэл медаль хүртжээ.

 Гантулгын Хүслэнзаяагийн амжилтаас:

  1. Улсын уралдаан тэмцээн
  2. 2019-10 сар хүүхдийн “Нахиа” лиг 2-р байр мөнгөн медаль
  3. 2019-12 сар хүүхдийн “Нахиа” лиг Г.Хүслэнзаяа 2-р байр Мөнгөн цом
  4. 2019 он УАШТ охид 5-7 нас үндсэн төрөлд 2-р байр мөнгөн медаль,
  5. 2019 он УАШТ охид 5-7 нас блиц төрөлд 2-р байр мөнгөн медаль
  6. 2019 он УАШТ охид 5-7 нас түргэн тоглолтын /рапид/ 3-р байр хүрэл медаль
  7. 2022 он УАШТ охид 8-10 нас үндсэн төрөлд 3-р байр хүрэл медаль
  8. 2022 он “Амжилтын гараа” хүүхдийн лигийн тэмцээн 2-р байр мөнгөн медаль
  9. 2022 он Сонирхогчдын УАШТ блиц төрөлд 2-р байр мөнгөн медаль 

10.2022 он Узбекстан улсын Ташкент хотод болсон Азийн АШТ Үндсэн төрөлд 1-р байр алтан медаль

11.2022 он Узбекстан улсын Ташкент хотод болсон Азийн АШТ Турк даамын төрөлд 1-р байр алтан медаль

12.2022 он Узбекстан улсын Ташкент хотод болсон Азийн АШТ Рапид төрөлд 2-р байр мөнгөн медаль

 13.2022 он дэлхийн АШТ-ний сорилго тэмцээнд 2-р байр -2019 оны УАШТ-ээс 100 буудалт даамын спортын 1 дүгээр зэрэг -2019 оны сургуулийн “Онцлох амжилтын эзэн”-ээр шалгарсан. -2022 онд УАШ хагас шигшээ тэмцээнээс 100 буудалт даамын спортын Дэд мастерын 2 балл авсан. -Сонирхогчдын УАШТ-нд 100 буудалт даамын спортын Дэд мастер -Азийн АШТ-нд 100 буудалт даамын Дэлхийн Даамын Холбооны Дэд Мастер цолны болзол хангасан охин юм байна

 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү