Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэдийн санал авна


2 жил

 Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэдээс санал авна.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байсныг өнөөдөр зохион байгуулсан “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Иймд 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг сайтар боловсруулах шаардлагатай тул энэ сарын 29-нөөс 10 дугаар сарын 29 хүртэл хугацаанд иргэдээс санал авах нь.

 

Иргэд, олон нийт https://ulaanbaatar2040.mn/ вэб хуудас, "Улаанбаатар 2040" Facebook, twitter, Instagram, YouTube зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгсэл болон харьяа хороогоор дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээлэл авч, саналаа өгөх боломжтой.

 

Түүнчлэн, “Улаанбаатар хотын дүрэм, стандарт ямар байх вэ гэдэг нэгдсэн төлөвлөгөөтэй ажлыг зохион байгуулж, 12 дугаар сарын 31-ний дотор бүх бодлогын бичиг баримт, хөгжлийн төлөвлөгөө, төсвийг цэгцэлж, шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллана” гэдгийг Д.Сумьяабазар мэдээлэв.

 

 

Улаанбаатар хот зургаан удаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гаргаж байжээ. Тодруулбал, нийслэлийг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэснээс хойш 1961, 1976, 1986, 2002, 2013 онд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна.

 

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн боловсруулж, ШУА, мэргэжлийн холбоо, ТББ, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдын дунд 1200 гаруй хүнийг хамарсан цахим хэлэлцүүлгийг зохион байгуулжэ. Мөн яамд, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч, зөвшилцөж байгаа аж. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү