https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Ихрүүдийн тухай сонирхолтой баримтууд

Ихрүүдийн тухай сонирхолтой баримтууд


2 сар

Өнөөдөр олон улсын ихрүүдийн баярын өдөр тохиож байна. Хүн болж төрнө гэдэг зүүн дээр будаа тогтохтой адил ховор хувь заяа гэдэг. Тэгвэл ихэр болж мэндэлнэ гэдэг түүнээс ч ховор хувь ерөөл билээ. Та бүхэндээ ихрүүдийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

1. Ихрүүд эхийн хэвлийд байхаасаа л холбогддог.

Италийн Падовагийн их сургуулийн судлаачид 14 долоо хоногтой ихэр ураг нэг нэгэндээ хүрэх, толгойгоо, гараа нийлүүлэх зэргээр холбогдож, 18 долоо хоногтойгоосоо эхлэн нийт хугацааны 30 хувьд байнга нэг нэгэнтэйгээ хүрэлцэж, ойртож байдгийг харжээ. 

2. Ихэр хүүхэдтэй болохын тулд барьдаг дэглэм байдаг.

Маш их бяслаг бас маш их сүү хэрэглэдэг гэнэ дээ. Нью-Йорк хотын New Hyde эрүүл мэндийн төвийн эмч, профессор Гэри Стэйнмен ихэр хүүхэдтэй болох боломжоо нэмэгдүүлэхийн тулд цагаан идээний төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэйг тогтоожээ. Амьтны гаралтай хүнс их хэрэглэх нь боломжийг маш ихээр нэмэгдүүлдэг бөгөөд ихэр хүүхэдтэй болох тохиолдол нь хүнсний ногоо түлхүү хэрэглэдэг хүмүүсээс 13 дахин илүү байдаг гэнэ. 

3. Бразилын нэгэн хотод итгэмээргүй олон ихэр хүүхэд байдаг.

Өмнөд Америкт орших Кандидо Годой гэх сууринд 1959-2008 оны хооронд хамгийн олон ихэр хүүхэд төрсөн ба энэ бүхний шалтгааныг тэр газрын ундны устай холбоотой байх гэсэн таамаглал дэвшүүлж байжээ. Хотын нийт хүн амд ноогдох ихэр төрөлтөөрөө тэд тэргүүлж байжээ.

4. Жил ирэх тусам ихэр хүүхэд мэндлэх нь ихэссэн гэх судалгаа бий.

АНУ-д хийсэн судалгаагаар 1980 оноос хойш гэж авч үзэхэд ихэр хүүхдүүдийн төрөлт 76 хувиар нэмэгджээ. 2009 онд 30 хүүхэд тутамд нэг ихэр хүүхэд мэндэлдэг болсон бол 1980 онд 53 хүүхэд тутамд нэг ихэр хүүхэд мэндэлдэг байжээ. 

5. Олон жилийн зайтай ихрүүд ч төрөх боломжтой.

Энэ хоёр ихрүүд гээд боддоо. Том нь таван настай, ихэр дүү нь 2 настай. Тэдний эцэг эх хүүхэдтэй болохыг маш олон удаа оролдож байжээ. Тиймээс тэд бүх аргыг туршиж, үр шилжүүлэн суулгах арга ашиглажээ. Тэд өндгөн эсийг эмэгтэйн биенээс гадна үр хөврөлд оруулан, дараа нь эмэгтэйн умайд шилжүүлэн суулгах аргыг ашиглан эхний том хүүхдээ амжилттай олсон бөгөөд үр хөврөлийг хөлдөөн хадгалуулахаар шийдсэн байжээ. Тэгээд л хоёр дахь хүүхэд нь ихэр, гэхдээ олон насны зөрүүтэй төрсөн хэрэг. 

6. Ихрүүд өөр өөр эцгийнх, бас өөр өөр үндэс угсаатай байх боломжтой.

Сар бүр эмэгтэй хүний бие организмд нэг эр бэлгийн эстэй нийлэх боломжтой нэг өндгөн эс боловсорч байдаг. Гэсэн хэдий ч заримдаа хоёр өндгөн эс боловсорч, тус бүр өөр өөрийн эр бэлгийн эстэй нийлж, үр хөврөл болох тохиолдол гардаг байна. Мөн үр шилжүүлэн суулгах явцад гарсан алдаанаас үүдэж хоёр өөр эцгийнх, тэгээд бүр хоёр өөр арьсны өнгөтэй төрөх тохиолдол бий. Дани улсад ийм явдал гарсан бөгөөд нэг охин нь хар, нөгөө нь цагаан арьстай төржээ. Тэд жил гаруйн дараа эмнэлэг дээр өөр хүний үрийн шингэнтэй санамсаргүй байдлаар холилдсон болохыг олж мэдсэн байна.

7. Ихрүүд яг адилхан төрхтэй, бүх зүйлээрээ адилхан байлаа ч хурууны хээ давтагдашгүй.

Хурууны хээ эхийн хэвлийд байхдаа үүсдэг боловч өндгөн эсүүд салсны дараа л хурууны хээ бүрэлдэж дуусдаг нь тэдний хурууны хээ өөр байдгийн шалтгаан гэнэ. Хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй хурууны хээтэй билээ. 

8. Ихрүүд ямар нэг байдлаар ижил хувь тавиланг туулах тохиолдол их бий.

Бүр багадаа ихэр гэдгээ ч мэдэлгүй өөр өөр айлд өргүүлсэн ихрүүд яг ижилхэн амьдрал туулж, нэг нэгэнтэйгээ учирсан тухай сонирхолтой түүхүүд олон бий. Ижил нэртэй хүмүүстэй гэрлэх, хүүхдүүддээ ижил нэр өгөх, нэг мэргэжил эзэмших, нэгэн зэрэг өвдөх гэх мэтээр янз бүрээр энэ байдал илэрдэг байна. Ихэр Жимүүд гэх хоёр залуу бүр багадаа салж, тусдаа өссөн ч яг нэгэн ижил амьдралаар амьдарч ирсэн тухай сонирхолтой түүх байдаг. 

Тэд 3 долоо хоногтой байхдаа үрчлэгдсэн ба тэднийг өөр өөр айл яг нэгэн цагт үрчлэн авчээ. Тэд хоёул хоёр удаа хүнтэй суусан, анхны эхнэрийг нь Линда, мөн аль альных нь хоёр дахь эхнэрийг Бетти гэдэг байжээ. Тэд аль аль нь хоёр хүүтэй болсон бөгөөд хоёулаа Жэймс болон Аллан гэх нэрнүүдийг хөвгүүддээ өгчээ. Тэд багадаа хоёулаа нохойтой байж үзсэн бөгөөд аль аль нь Той гэдэг нэр өгч байжээ. Аль аль нь адилхан цэнхэр машинтай, ундаа, шар айраг, тамхинд дуртай бас хоёулаа нэг өвчнөөс болж шаналж, сандрах үедээ хоёулаа хумсаа мэрдэг зуршилтай. Тэд бараг 40 жилийн дараа л өөрсдийнхөө тухай мэдэж нэг нэгэнтэйгээ уулзсан гэнэ. 

9. Ихрүүд өөр өөр эцэгтэй байж болно

Сар бүр эмэгтэй хүний бие организмд нэг эр бэлгийн эстэй нийлэх боломжтой нэг өндгөн эс боловсорч байдаг. Гэсэн хэдий ч заримдаа хоёр өндгөн эс боловсорч, тус бүр өөр өөрийн эр бэлгийн эстэй нийлж, үр хөврөл болох тохиолдол гардаг. Ялангуяа энэ нь хоёр бэлгийн хамтрагчийн, хоёр өөр эр бэлгийн эс байж ч болох юм байна.

10. Ихрүүдийн арьсны өнгө өөр байж болно

Ихрүүдийн эцэг эхийн арьсны өнгө өөр бол тэдний өндгөн эс болон эр бэлгийн эсэд ялгаатай генетикийн мэдээлэл агуулагдаж байдаг. Ихрүүд хэдий ч хоёр өөр өнгийн арьстай байх тохиолдол маш олон гардаг ажээ.

12. Нэг өндгөн эсийн ихрүүдийн генетикийн цуглуулга ижил байдаг.

Хэрэв нэг өндгөн эсийн ижилхэн ихэр хосууд (эрэгтэй ихэрийн өрөөсөн, эмэгтэй ихэрийн өрөөсөнтэй)  хүүхэдтэй болох юм бол хүүхдүүд нь үеэлүүдтэйгээ генетикийн хувьд ижил цуглуулгатай төрдөг байна.

Бид ихрүүдийг хоорондоо адилхан, эцэг эх нь тэднийг ижилсүүлж хувцасладаг … гэх ерөнхий зүйлсээр л гадарлана. Гэхдээ тэдэнд үүнээс илүү сонирхолтой, таны төсөөлж байгаагүй гайхамшигтай холбоос байдаг ажээ.

13. Ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэй урт насалдаг

Ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүн элдэв хууч өвчингүй, эрүүл саруул болдог.

14. Өндөр эмэгтэйчүүд ихэр хүүхэд төрүүлэх илүү магадлалтай

Эмэгтэйчүүд нь дундаас дээш өндөртэй улс орнуудад ихэр төрөлтийн үзүүлэлт өндөр байдаг. Өндөр, нуруулаг хүмүүс нь өсөлтийн дааврын концентраци ихтэй. Эмэгтэй хүний биед өсөлтийн даавар ихээр ялгарах нь ихэр хүүхэдтэй болох магадлалыг нэмэгдүүлдэг ажээ.

15. Зарим ихрүүд бие биенийхээ толины тусгал шиг байдаг.

Тэднийг “Толин ихрүүд” гэж нэрлэдэг. Ойролцоогоор ихэр төрөлтийн дөрөвний нэг нь эхийн хэвлийд байхдаа урвуу байрлалтай, яг л нэгнийхээ тусгал мэт бойждог. Тэдний нэг нь солгой бол нөгөө нь баруун..гэх мэт. Ийм толин тусгалын зарчмаар мэнгэ болон төрөлхийн толбо нь ч эсрэг байрлалтай байдаг.

16. Зарим сиамын ихрүүд нэгнийхээ нүднээс бодлыг нь уншиж чаддаг

Толгойгоороо нийлсэн сиамын зарим ихрүүдэд таламус үүснэ. Таламус гэдэг бол мэдрэмж, булчингийн реакцийг хянаж байдаг тархины хэсэг юм. Үүний үр дүнд нэг сиамын ихэр нөгөөгийнхөө нүд рүү хараад л юу бодож, юу мэдэрч байгааг ойлгож, мэдэрч чаддаг юм байна.

17. Эмэгтэй хүний бие ихэр урагт зохицсон байдаг

Хэрэв ээж нь ихрүүдээ хөхүүлдэг бол түүний хөх хүүхдэд тохирсон хэмжээгээр сүүнийхээ температурыг тохируулдаг юм байна.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү