Бидний ажиллах чадвар, эрүүл мэнд, өсөлт хөгжилт, амьдралын эрч хүч гээд бүхий л чухал зүйлс шим тэжээл гэх хоёрхон үгтэй шууд хамааралтай. Шим тэжээлийг бид хоол хүнснээс авдаг ба уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, амин дэм, ус тэргүүтэй хүний биед зайлшгүй шаардлагатай 20 гаруй төрлийн шим тэжээлт бодис байдаг.
Хоол хүнсээр дамжин орсон уураг, нүүрс ус, өөх тос зэрэг шимт бодисууд нь хүний бие махбодид боловсрогдох, шингэх, гадагшлах явцдаа тодорхой хэмжээний илч буюу дулаан ялгаруулснаар биеийн дулааныг хадгалах, эд эсийн нөхөн төлжилт, бие мах бодийн сэргэлт, дасгал хөдөлгөөн зэрэг булчингийн үйл ажиллагаанд зарцуулагдаж байдаг. Тийм учраас бид хоол, хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо уураг, нүүрс ус, өөх тосны зохистой харьцааг харгалзан үзэх нь маш чухал.
Зайлшгүй шаардлагатай амин дэм буюу Витамин A, B, C, Д, E, K, антиоксидант, кальци, төмөр, цайр, селен, магни, иод зэрэг эрдэс бодисууд нь хүний бие махбодийн өсөлт төлжилт, хэвийн үйл ажиллагааг хадгалан, эрүүл амьдрахад тодорхой хэмжээгээр зайлшгүй шаардагддаг.
Дээрх бүх шим тэжээлийг зохих хэмжээгээр нь, тогтмол авч байж эрүүл хооллож, эсэн мэнд урт удаан наслах учиртай.
Шим тэжээл ЯАГААД ЧУХАЛ ВЭ?