Саид Mоллайг Монгол Улсын нэр дээр барилдахыг зөвшөөрөв


4 жил

Иран жүдоч Саид Моллай өнгөрсөн оны 12-р сард манай улсын иргэншил авсан юм. Гэвч Ираны тал 2019 оны Циндаогийн тэмцээнд зөвшөөрөлгүй оролцсон хэргээр Саид Моллайг Монголын нэр дээр барилдахыг хориглох хүсэлт Олон улсын арбитын шүүхэд гаргаад байсан. Тэгвэл олон улсын олимпын хороо өчигдрийн хуралдаанаараа Саид Моллайг Монгол Улсын нэр дээр барилдахыг зөвшөөрөв. Тус хурлаар Саид Моллай нь 2018 онд дүрвэгчийн статустай болсон байсан учир Монголын нэрийн өмнөөс барилдахад асуудалгүй гэж үзжээ. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү