Мики хулгана 90 нас хүрлээ


5 жил

“Уолт Диснэй” компанийн бэлгэ тэмдэг болсон мики хулгана АНУ-ын Нью-Йорк хотын “Colony” кино театрын дэлгэцнээ 1928 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр анх гарч байжээ. Мики хулганы 90 насны төрсөн өдрийг  дэлхийн өнцөг булан бүрт сонирхойгоор тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Тухайлбал, Japantimes-д мэдээлснээр, Японы “Диснэй Ланд” паркт болсон Микигийн 90 насны төрсөн өдрийн арга хэмжээг үзэхээр маш их хүн цугларч зарим хүмүүс 11 цаг дараалалд зогссоны эцэст арай гэж парк руу орсон гэжээ.

234

8964

Дашрамд сонирхуулахад, “Steamboat Willie” хүүхэлдэйн киноны гол дүр Мики хулганы бүтэн нэр нь Майкл Теодр хулгана юм байна. Тус кино нийт 10 удаа Оскарын шагналд нэр дэвшиж байснаас нэг удаа Оскарын шагнал хүртжээ. Холливүүдийн алдрын гудамжинд “Алдрын од”-оо байршуулж чадсан анхны хүүхэлдэйн киноны баатарыг анх Мортимер гэж нэрлэх гэж байхад нь эхнэр нь ятгаж Мики болгож байсан түүхтэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү