Хабиб Нурмагомедов мэргэжлийн боксын аварга Мэйуидерыг тулаанд дуудав


3 жил

Холимог тулааны хөнгөн жингийн ялагдашгүй аварга болоод байгаа ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедов мэргэжлийн боксын босоо аварга Флойд Мэйуидерыг өчигдөр тулаанд дууджээ.

 

Хабиб саяхан Лас Вегаст Ирландын тулаанч Конор Макгрегорыг дөрөвдүгээр үед буулган авч UFC холбооны хөнгөн жингийн аварга цолоо хамгаалсан бөгөөд 27:0 харьцаагаар ялалтын буухиагаа үргэлжлүүлсэн юм.

Гэхдээ тэр тулааны дараа эмх замбараагүй байдал үүсгэсэн шалтгаанаар шалгагдаж байгаа. Хабибын мөнгөн шагналыг олгоогүй байгаа ба хэргийг шалгаж дуустал хоёр тулаанчийн тэмцээнд оролцох эрхийг түр түдгэлзүүлээд байна.

Өнгөрсөн онд Макгрегор Мэйуидертэй мэргэжлийн боксын дэвжээнд тулалдаж, 10 дугаар үед ялагдсан ч асар их хэмжээний мөнгөн шагнал хүртсэн юм.

Тэгвэл Мэйуидерын промоушн компанийн гүйцэтгэх захирал Леонард Эллербэ өчигдөр Инстаграм хуудсандаа Хабибын видео урилгыг нийтэлжээ. Уг урилга дээр Хабиб “Тулалдая! Флоид. 50:0, 27:00 харьцаатай бид хоёр одоо тулалдах ёстой. Бид хоёул ялагдаж үзээгүй байна. Гэхдээ ширэнгэнд ганц л хаан байх ёстой. Чиний амархан ялж чадаагүй Макгрегорыг би хялбар ялсан учраас мэдээж би бол хаан. Тулалдая!” хэмээн хэлсэн байна.

 Флоид өнгөрсөн онд Макгрегортой тулалдаж ялснаасаа хойш дэвжээнд гараагүй байгаа. Гэхдээ өнгөрсөн сард тэр Филиппиний боксчин Мэнни Пакьяотой дахин тулалдах тухай мэдээлсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү