Залуучуудын ДАШТ өнөөдөр эхэлнэ


6 жил

Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын ДАШТ Словакын Трвана хотод эхэллээ. Өнөөдөр чөлөөт бөх эмэгтэйчүүдийн төрлөөр эхлэх бөгөөд 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн сугалаа боллоо. Манай улсаас маргааш дөрвөн тамирчин барилдах бөгөөд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.

50 кг: Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь тэгшигтгэлд Африкийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучуудын хошой аварга Тунисийн Сарра Хамдитай учраа таарчээ. Түүнийг ялбал 1/8 шигшээд Казахстаны Марина Закшевская, Польшийн Магдалена Мажосын ялсантай барилдана.
55 кг: Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин Б.Халиунаа 1/8 шигшээд БНСУ-ын Пак Юн Йонтой хүч үзнэ. Түүнийг аргалчихвал шөвгийн наймд Казахстаны Айгерим Ибрашева, Туркийн Нурифе Думан нарын ялсан нь хүлээж байна.
68 кг: “Алдар” спорт хорооны тамирчин Э.Даваанасан эхний тойрогт гоц мөргөж, 1/4 шигшээд Казахстаны Валерия Гончарова, БНХАУ-ын Ван Ян нарын ялсантай хүч үзнэ.
76 кг: “Алдар” спорт хорооны тамирчин Г.Ариунжаргал 1/8 шигшээд Туркийн Айсегул Озбегетэй барилдахаар болжээ. Туркийн бөхийг аргалчихвал шөвгийн наймд БНХАУ-ын Хуан Юанюан, Украины Анна Тисличенко нарын ялсантай хүч үзэх юм.
ДАШТ-ий урьдчилсан барилдаан манай цагаар 16:30-19:30 хооронд болно. Тэмцээнийг https://unitedworldwrestling.org/eve…/world-championships-31 линкээр үзэх боломжтой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү