Монголын сагсчид Азидаа тэргүүлж байна.


6 жил

Филиппин улсын Манила хотод болсон FIBA 3x3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд А.Тулга дасгалжуулагчтай Монгол Улсын баг шилдэг наймд багтсан билээ.

Эрэгтэй 20 баг өрсөлдсөнөөс “С” хэсэгт Монгол Улсын баг гурван хожил, нэг хожигдолтойгоор хэсгийн хоёрдугаар байраар шалгаран цааш өрсөлдөх эрхийг авсан юм. Тодруулбал, манай залуус Филиппин, ОХУ, Бразилыг хожин шилдэг наймд үлдсэн. Улмаар дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн багт хожигдсон ч Монголын сагсчдын ур чадварыг дэлхийн дэвжээнд харуулж чадсан.

Баг тамирчид маргааш эх орондоо ирэх юм байна.  

2020 оны Токиогийн олимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид 3х3 сагсан бөмбөгийнй төрлөөр оролцох боломжтой боллоо.

2006 оноос эхлэн 3х3 цуврал тэмцээнд амжилттай оролцсоны үр дүнд ДАШТ-д оролцох эрхийг авч улмаар шилдэг наймд шалгарсан амжилтыг үзүүллээ. Мөн Ази тивээсээ ганцаараа цааш өрсөлдөх эрхийг авч чадсан нь онцгой амжилт байсан юм.

Одоогоор Монгол Улсын шигшээ багийн амжилт Азидаа өндөр үнэлэгдэж, чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байна. Мөн энэ амжилтаа хадгалж яваад байвал “Токио 2020” олимпийн наадамд оролцох боломжтой аж. Тиймээс дараа дараагийн тэмцээнд улам сайн оролцож олимпийн наадамд эх орноо төлөөлөхийг төлөө улам их хичээхээ баг тамирчид хэлж байсан юм. 

50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д Филиппин, ОХУ, Бразилыг хожсон Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын тамирчид багтсан бөгөөд тэд энэ сарын 15-ны өдөр эх орондоо ирнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү