Аргентин, Португалын шигшээ ОХУ-д ирлээ

Аргентин, Португалын шигшээ ОХУ-д ирлээ


7 жил

21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) эхлэхэд гурван өдрийн хугацаа үлдлээ. Шилдэг 32 багийг төлөөлөн Исламын бүгд найрамдах Иран улс ес хоногийн өмнө Москва хотод ирсэн. Тэгвэл Ази тивийн төлөөлөл Ираны баг тамирчдын араас шилдэг багууд хойш хөршид ирсээр байна.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд багуудын тоо нэмэгдсэн. Тэдний дунд Аргентин, Португалын шигшээ баг байсан юм. Мөн тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-тай нэг хэсэгт багтсан Уругвайн баг хэдхэн хэдхэн цагийн өмнө Орост газардлаа.

21 дэх удаагийн ДАШТ-д түрүүлэх магадлал өндөр багийн нэг бол “D” хэсгийг тэргүүлэн тоглох Аргентиний шигшээ баг юм. Энэ хэсэгт Аргентин, Исланд, Хорват, Нигерийн баг багтсан.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионел Месситэй Аргентиний шигшээ баг эхний тоглолтоо зургадугаар сарын 16-ны өдөр Москвар хотын “Спартак” цэнгэлдэх хүрээлэнд Исландын шигшээ багтай тоглоно. Улмаар зургадугаар сарын 21-д Хорват, хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 26-д Санкт-Петербург хотод Нигерийн багтай хийх хуваарьтай. 

Тэгвэл өчигдөр ОХУ-д ирсэн Португалын шигшээ баг “В” хэсэгт Испани, Морокко, Ираны багтай багтсан юм. Португаль эхний тоглолтоо зургадугаар сарын 15-ны өдөр Сочи хотод Испанитай хийх юм. 

21 дэх удаагийн ДАШТ-д оролцох шилдэг 32 багийн сүүлч өнөөдөр, маргааш ОХУ-д ирэх бөгөөд баг тамирчдыг Москва хотод хүндэтгэлтэйгээр угтан авч байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү