Хөл бөмбөгийн домогт тамирчин Роналдиньо хоёр эхнэртэй болох гэнэ


6 жил

Бразилийн O Dia сонинд бичсэнээр Бразилийн хөл бөмбөгийн од Роналдиньо ирэх наймдугаар сард хоёр найз бүсгүйтэйгээ зэрэг гэрлэхээр болжээ. 

Присцилла Коэльотэй Роналдиньо 2013 оноос эхлэн болзож эхэлсэн бол Бэатрис Сузатай 2016 оноос найзалж эхэлжээ. Домогт тоглогч найз бүсгүйчүүдийн хамтаар өнгөрсөн арванхоёрдугаар сараас Рио Жанейро дахь байшиндаа “эв найрамдалтайгаар” амьдарч эхэлсэн гэнэ. Тэрээр хоёр найз бүсгүйдээ сард ижил хэмжээний мөнгө өгч, хоёуланд нь адилхан бэлэг авч өгдөг аж. 

оналдиньо өнгөрсөн нэгдүгээр сард зодог тайлсныхаа дараа найз бүсгүйчүүддээ гэрлэх санал тавьжээ. Хурим Роналдиньогийн гэрт болох ба зөвхөн гэр бүлийнхэн болон ойр дотныхон нь л уригдах аж. Харин алдарт тамирчны амьдралын хэв маягийг буруушаадаг түүний эгч хуримын ёслолд оролцохгүй гэнэ. 

Хоёр ба түүнээс олон эхнэр нөхөртэй байхыг Бразилд хориглодог ч Роналдиньогийн тохиолдол арай өөр аж. Тэрээр найз бүсгүйчүүдтэйгээ зэрэг хуримаа хийх учир үүнийг Бразилд хууль ёсоор гурван иргэний холбоо гэж тооцдог аж.

Хэрэв Роналдиньо сүйт бүсгүйчүүдтэйгээ ээлж дараалан хурим хийх бол энэ нь хууль бус болох гэнэ. Нэг эрэгтэй хоёр эмэгтэй хоорондоо хуримласан тохиолдол Бразилд 2012 онд бүртгэгдсэн бол гурван эмэгтэй хоорондоо гэрлэсэн тохиолдол 2015 онд бүртгэгджээ.

Эх сурвалж: Yahoo

 
  
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү