Аварга авч чадаагүй Фрэнк Лэмпард, Рио Фердинанд нар ДАШТ-ийг тайлбарлана


6 жил

Фрэнк Лэмпард, Дэвид Бекхэм, Стивен Жерард, Майкл Оуэн, Уэйн Рүүни, Рио Фердинанд тэргүүтэй Английн шигшээ багийн нэгэн гайхамшигт үе дэлхийн аварга болж чадалгүй тарсан билээ.

Шилдэг тамирчдын ихэнх нь зодог тайлах насанд очиж их спортоос холдсон бөгөөд өдгөө тэдгээрээс Фрэнк Лэмпард, Рио Фердинанд нар ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ-ийг тайлбарлах BBC агентлагийн багт оржээ. Тэднээс гадна Английн хөлбөмбөгчин асан Алан Ширер мөн Британийн BBC агентлагийн хөлбөмбөгийн тайлбарлагчийн багт багтсан байна.

Алан Ширерийн хувьд Английн шигшээ багийн төлөө 63 тоглолтод оролцсон бол Фрэнк Лампард 106, Рио Фердинанд 81 удаа оролцсон байдаг. Сонирхуулахад, ирэх сард Москвад болох дэлхийн цомын тэмцээнд тэднээс гадна 1990 оны дэлхийн аварга герман хөлбөмбөгчин Юрген Клинсманн, Зааны ясан эргийн бүх цаг үеийн мэргэн бууч Дидиер Дрогба гэсэн алдартнууд тоглогчийн бус хувиар оролцоно.   

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү