3x3 Сагсан бөмбөгчид мөнгөн медалийн эзэд болов


6 жил

   БНХАУ-ын Шинжэнь хотноо FIBA-гийн Ази тивийн аварга шалгаруулах 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд хүч сорьсон Монголын эрэгтэй баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо.
Тус тэмцээнд эрэгтэй 21 баг өрсөлдсөнөөс Австралийн шигшээ баг түрүүлж ,Монголын баг мөнгө, Японы баг хүрэл медалийн эзэд болов. Манай эрэгтэй баг “А” хэсэгт багтаж, Тайванийг 15:14-өөр хожин, Катарт 21:19-өөр хожигдон, хэсгээсээ хоёроор гарч, шөвгийн наймд Иорданы багтай учраа таарч 21:12 онооны харьцаагаар илүүрхэж, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ.


Монголын багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтсан бөгөөд мөнгөн медалийн төлөө Шинэ Зеландын багтай тоглож, 21:16-гаар ялснаар шигшээд шалгарсан. Улмаар тивийн аваргын төлөө Австралийн хүчирхэг багтай тоглож, ганц онооны зөрүүгээр буюу 17:16-гаар ялагдлаа.

Ийнхүү FIBA-гийн Ази тивийн аварга шалгаруулах  3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг хоёр жил дараалан медалийн тавцанд гарч байгаа юм. Өнгөрсөн онд Улаанбаатарт болсон тэмцээнд түрүүлж байсан бол энэ жил  мөнгөн медалийн эзэд болов. Манай тамирчин Э.Дөлгөөн 2018 оны FIBA-гийн Ази тивийн аварга шалгаруулах 3x3 сагсан бөмбөгийн тэмцээний бэлгэдлийн багийн 3 тоглогчийн нэгээр нэрлэгдэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү