Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан Германы “Баейрн”, Испанийн “Реал мадрид” багийн тоглолт өнгөрсөн шөнө Мюнхений “Альянц Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж 2-1 харьцаатай зочин багийн хожлоор өндөрлөлөө. Хариу тоглолт ирэх сарын 1 нд болж аваргын төлөө тоглох багууд тодрох билээ.
