Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод эхэллээ. Монголын чөлөөт бөхийн үе үеийн олон шилдэг тамирчид амжилтын гараагаа эхлүүлсэн 41 дэх удаагийн уламжлалт тэмцээнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд 24 багийн нийт 395 тамирчин хөвгүүдийн 13, охидын долоо, нийт 20 жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд маргааш өндөрлөнө.
