Энэ оны 3 сарын 2-ны өдрөөс жүдо бөхийн төрлөөр эхэлсэн оюутны УАШТ-ний волейбол, шатар, чөлөөт бөх, сагсан бөмбөг, таэекондо, футзал, гандбол зэрэг найман төрлөөр явагдаж өнгөрлөө. Найман тэмцээний дараа МУБИС, Үндэсний БТДС, Аварга БТДС, МУИС, ШУТИС-ийн багууд оюутны 2018 оны УАШТ-ийг алтан медалийн чанараар Монгол Улсын ИДС-ийг тэргүүлж байна. Оюутны УАШТ-нд 50 орчим их, дээд сургуулийн баг тамирчид оролцож, одоогийн байдлаар 22 сургуулийн багийн тамирчид медалийн тавцанд гарчээ.
Энэ сард ширээний теннис, чирлидинг (хөгжөөн дэмжигч) тэмцээнүүд болно. Харин 5 дугаар сард хөнгөн атлетик, модон бөмбөг, олс таталтын гурван төрлийн тэмцээн явагдаж 2018 оны оюутны УАШТ-ий 13 төрлийн тэмцээн өндөрлөх юм.
