Паражүдо бөхийн найм дах удаагийн УАШТ боллоо


6 жил

   Өнөөдөр буюу (2018/04/12)-ны өдөр Монголын Паражүдо бөхийн холбоо найм дах удаагийн УАШТ-ийг амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн тэмцээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Сүхбаатар, Дорнод , Дорноговь, Ховд, Булган, Өвөрхангай аймаг, Найлах дүүрэг, Чингэлтэй дүүргийн эрэгтэй 36, эмэгтэй 16 тамирчид 11 жингийн төрөлд өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна. 

Тэмцээний багийн дүнгээр Увс аймаг гурван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж тэргүүлсэн бол дэд байрыг Дорнод аймаг, гутгаар байранд  Дархан-Уул аймаг шалгарсан байна. Тэмцээний шилгүүд азийн наадам болон бусад томоохон уралдаан тэмцээнүүдэд оролцох боломжтой.

Пара жүдо бөх нь В1-бүрэн хараагүй, В2, В3-сул хараатай гэсэн зэрэглэлтэй бөгөөд баг тамирчид эдгээр гурван зэрэглэлд барилддаг аж. Сул хараатай тамирчид үндэсний шигшээ багийн тамирчидтай Спортын төв ордогд бэлтгэл сургуулилтаа хийдэг бөгөөд бусад тамирчид Борнуур дэмжээнд долоо хоногийн зургаан бэлтгэлээ хийдэг байна. 

 Шигшээ багийн тамирчдын дараагийн тэмцээн нь энэ сарын 19-26 нд Турк улсын Анталкъя хотод болох Дэлхийн цомын тэмцээнд юм. Мөн тэмцээний нээлтийн үер Монголын Пара жүдо бөхийн үндэсний шигшээ бөхийн дасгалжуулагч Б.Нарантуяа алтан гадас одон одонгоор шагнуулжээ. Тэрээр Монголын Пара жүдо бөхийн үндэсний шигшээ багт 2007 оноос эхэлж ажилласан бөгөөд 2013 оноос дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн залуу дасгалжуулагч аж. 

Пара жүдо бөхийн үндэсний шигшээ бөхийн дасгалжуулагч Б.Нарантуяа

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү