Маргааш өглөө Спортын төв ордноос тайлийгаачтай салах ёс хийнэ


6 жил

   Монголын тамирчдын олимпийн наадмын анхны мөнгө, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр өвчний улмаас таалал төгсч, Монголын их спорт, бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ.

Талийгаачтай маргааш буюу баасан гаригийн өглөө 07:00-08:00 цагийн хооронд Спортын төв ордны “А” заалнаас салах ёс хийнэ. Үе үеийн тамирчид, дасгалжуулагч, шүүгч, бөхийн зүтгэлтнүүд, олимп, дэлхийн медальтнууд, шавь болон олон нийт салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд оролцоно уу.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү