Польш улсад зочилж туршлага судлах шагналтай сагсан бөмбөгийн сурагчдын тэмцээн эхэллээ


6 жил

   Баянзүрх дүүргийн ЕБС сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд явагддаг сагсан бөмбөгийн лигийн аврага шалгаруулах тэмцээн өнөөдөр спортын төв ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Пүрэвдаваа Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ санаачласан бөгөөд уг тэмцээний аваргууд Польш улсын Плоцк хотод зочлон нөхөрсөг тогололт хийх уламжлалтай аж.

Дөрөв дэхь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээнд Баянзүрх дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургуулийн эрэгтэй, эмэгтэй нийт 31 багийн 400 орчим тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээн сарын турш явагдах юм. Мөн уг тэмцээн нь сурагчдын насны онцлогт тохируулж ФИБА-ийн стандартын дагуу зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Тэмцээний нээлтийн арга хэмжээнд БЗД-ийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Б.Наранчулуун болон албаны бусад хүмүүс, эцэг эх, багш, сурагчдын төлөөлөл оролцсон. Мөн баг тамирчдын дасгалжуулагч, сургуулийн захиргаанд гарын бэлэг гардуулсан юм. 

Б.Хажидмаа

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү