ОХУ-ын Тула хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Европын цомын аварга шалгаруулах тэмцээн болов.  Тэмцээний хөвгүүдийн 55 кг-ын жинд Г.Тэмүүжин алтан медаль хүртэж, Оросын тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна. Харин охидын 52 кг-д Л.Сосорбарам мөнгөн медаль хүртсэн бол 66 кг-д Л.Сэргэлэн тавдугаар байрт оржээ.