Нэгдүгээр эмнэлэг 30 ажилтанд 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа төлбөр олгохоор болжээ


2 жил

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ЭМЯ-наас 8-р сарыг Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан билээ.  Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ нь энэ өдрийг тохиолдуулан нийт ажилтнуудтайгаа баярын хурлаа олон сайхан мэдээтэй, ололт амжилт ихтэй тэмдэглэн өнгөрүүллээ. 

Баярын хурлыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “Хамт олондоо болон нийт МУ-ийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа цагаан нөмрөгт та бүхэндээ Эмнэлгийн ажилтны баярын мэнд хүргэе. Хамт олныхоо хүчин чармайлт, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа бодлогын шинэчлэл гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотойгоор манай эмнэлгийн санхүүгийн байдал харьцангуй сайжирч байгааг дуулгахад таатай байна. УНТЭ-ийн захиргаа, эдийн засаг, санхүүгийн алба Нийгмийн хамгааллын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд

нийт ажилчдын үндсэн цалинг 30-50 хувиар нэмэгдүүлж, орон сууцны урьдчилгаа төлбөрын дэмжлэгийн хөтөлбөр зарлахаар болсоныг дуулгахад таатай байна. Үүнд 30 сая төгрөгийг 30 ажилтанд өгч, ХХБ-ын ипотекийн 6% зээлд хамруулахаар болсон бөгөөд  хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулна.

Мөн нийт ажилчдынхаа болон гэр бүлийнх нь эрүүл мэндэд анхаарал хандуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулах болсныг дуулгахад таатай байна” гэдгийг онцлож байв. 

Arslan.mn

Энэ удаагийн баярын хурлаар олон эмч мэргэжилтнүүд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Монгол улсын төрийн одон болон салбарын шагналуудаар шагнагдлаа. Үүнд: 

•    Алтан гадас одонгоор УНТЭ-ийн Эмнэлгийн хэрэгсэл, аж ахуй хангамж түгээлтийн албаны жолооч Х.Батготов, Сувилахуйн албаны сувилахуйн арга зүйч П.Наранцэцэг, Урологи, андрологийн төвийн ахмад сувилагч С. Лхагважав •    Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр 7 ажилтан, •    Эрүүл мэндийн яамны жуух бичгээр 13 ажилтан •    Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 1 •    Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны Хүндэт тэмдгээр 8 хүн, Жуух бичгээр 5 хүн тус тус шагнагдлаа.

Arslan.mn

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү