НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа


2 жил

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит  бус хуралдаан маргааш хуралдана. Ямар асуудал хэлэлцэх, төлөөлөгчид ямар санал асуулттай байгаа талаар НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа.  Хуралдаанаар 10 асуудал хэлэлцэхээр дарааллыг тогтоосон. Үүнд:

- Түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийн өртөг тооцсон аргачлал, арга зүйн судалгааны үр дүнг иргэд олон нийт аж ахуйн нэгж байгууллага, эрдэмтэн судлаачид болон нутгийн удирдлагын байгууллагуудад танилцуулахыг дэмжих тухай танилцуулга

- “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийн танилцуулга

- Нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам барих төсөл”-ийн танилцуулга

- Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлыг хэрэгжүүлэх чиглэл батлах тухай

- Иргэдийн шилжилт хөдөлгөөний талаарх саналыг дэмжих тухай

- Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн талаарх саналыг дэмжих тухай

- Авто зам ашигласны төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай

- Авто зогсоолын талаар авах зарим арга хэмжээний тухай

- Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай

- Бусад асуудал 

 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү