Утааны эсрэг хэвтээ жагсаал боллоо


7 жил

   Засгийн газар, шийдвэр гаргагчдыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлаа эрчимжүүлэхийг шаардаж өнөөдөр “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-аас Д.Сүхбаатарын талбайд хэвтээ жагсаал зохион байгууллаа.

Жагсаалд оролцогчид “Боож үхлээ”, “Агаарын бохирдлыг устга”, “Үр хүүхдээ эрүүл, цэвэр, аюулгүй орчинд амьдруулмаар байна” зэрэг лоозон барьж, 15 минут хэвтсэн бөгөөд ойролцоогоор 500 гаруй хүмүүс үүнд оролцжээ. Зохион байгуулагчдын хэлж байгааагаар жилд утаанаас бол 400-500 хүн нас бардаг бөгөөд бидний цугласан хүмүүс ч мөн адил үүнтэй адил тоогоор ирлээ хэмээв.

Англи, Орос хэлээр орчуулсан нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг олон улсад хүргэх зорилготой гэв

Үүнээс гадна тэд засгийн газраас авч буй шийдлүүд зөвхөн цахилгаан зуух тараахаар эхэлж байгаа нь хэн нэгний халаасанд мөнгө орж байгаатай адил байна. Тиймээс бусад асуудалдаа анхаарч илүү түлхэцтэй ажиллаж ард иргэдийг орон сууцужуулах хот төлөвлөлтийг харах хэрэгтэй гэдгээ илэрхийлэв. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү