МҮОНРТ-ийн хамт олон өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр МҮОНРТ 2017 онд МҮОНТ-ийн нэгдүгээр сувгийг HD форматад шилжүүлж, "MNB хүүхдүүд" цэцэрлэгийг нээн ажиллуулж, "MNB спорт", "MNB world" сувгийн төслийн ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн тус байгууллагын зарим шаардлагатай хэсэгт засвар тохижилтыг ажлыг гүйцэтгэж, ажилчдынхаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулсан, шинэ дэлгэцийн уран бүтээлүүд хийгдсэн зэрэг олон арван ажлын тайланг дурьдсан юм.
Шинэ дэлгэцийн бүтээлүүд хийхийн сацуу тэд 4К камер, 4К монтажны студи нэвтрүүлж, univision sky media зэрэг компаниудын видео санд давхар байршуулах болсон байна. Үүнээс гадна нэг шинэчлэлт бол тэд байгууллагын хяналтыг улам сайжруулж ажилтан бүр нэвтрэх карттай болсон нь MNB-чүүдийн хувьд давуу тал. Шатнаас бусад нь шинэчлэгдсэн шинэ үеийн шинэлэг MNB болсон гэхэд хэлсдэхгүй биз.
Үүнээс гадна цаашид MNB-тэй танилцах хүсэлтэй албан байгууллага, хамт олныг долоо хоногт нэг удаа танилцуулах боломжтой хэмээсэн юм. Энэ жил өргөн нэвтрүүлэг цацагдсаний 50 жилийн ойн хүрээнд олон зүйлс хийгдсэн бөгөөд энэ дундаас "Алтан цамхаг" шагналыг дараа жилээс эхлэн жил бүр зохиож, уран бүтээлчид, мэргэжил нэгтэнгүүдээ урамшуулж хурцлах талаар дурьдсан юм.
Аливаа уран бүтэлийн албан ёсны эрхтэй авах нь чухал бид ч мөн адил албан ёсны эрхээр ажиллахыг зорилтоо болгож байна. Мөн өөрсдийн контент нэвтрүүлгүүдийг бидний зөвшөөрлөөр хамтран ажиллаж өөрсдийн телевизээр цацах бүрэн боломжтой хэмээн үзэл бодлоо илэрхийлэв.