Энэ сарын 27-оос бүх нутгаар хүйтний эрч чангарна


8 жил

Маргааш, нөгөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи маргааш нутгийн зүүн хагаст, нөгөөдөр говь, талын нутгаар, 27-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө хоёр градус дулаанаас гурван градус хүйтэн. Харин бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

27-нд бүх нутгаар хүйтний эрч чангарна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү