ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАР ЗАРИМ МЭРГЭЖИЛТНҮҮД АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА


8 жил

   Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Захиргааны ерөнхий хууль, захиргааны хэм хэмжээний акт сэдвээр ахисан түвшний сургалтыг Сүхбаатар дүүргийн хороодын Засаг дарга, албан хаагчдын дунд зохион байгуулжээ. 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Сарангэрэл, “Шихихутаг” их сургуулийн багш н.Цэцэгээ, Хууль зүй, дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Б.Алтантуяа нар Захиргааны ерөнхий хуулийн агуулга,үзэл баримтлал, Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, Захиргааны хэм хэмжээний акт, Захиргааны бусад үйл ажиллагаа, Захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журам зэрэг агуулгын хүрээнд сургалтыг явууллаа хэмээн Сүхбаатар дүүргийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү