3х3 Залуучуудын шигшээ баг Төрийн Дээд шагнал "Хөдөлмөрийн Хүндэт" шагнал авлаа


8 жил

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 38 тоот зарлигаар 2017 оны Азийн Оюутны 3х3 тэмцээний алтан медальт, 2017 оны Дэлхийн Оюутны лигийн алтан медаль, ФИБА 3х3 Их Дуулгын тэмцээн Дэлхийн Оюутан залуучуудыг төлөөлөн оролцсон Монгол Улсын 3х3 Залуучуудын шигшээ багийг Төрийн Дээд шагнал "Хөдөлмөрийн Хүндэт" медалиар,  дасгалжуулагч С.Тулгад Төрийн дээд "Алтан гадас" одон медалаар тус тус шагнаж урамшуулжээ. 

Дэлхийн Оюутан залуусын магнайд, алтан медалийн тавцанд гишгэн түүх бүтээсэн залуусын шагналыг МҮСБХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Содномзундуйн Эрдэнэ өчигдөрр гардуулан өгөв.

Багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

Ахлах дасгалжуулагч: Сүхбаатарын Тулга

Тоглогчид: Ариунбаатарын Сүхбат /Сүхбаатар аймаг/
Онолбаатарын Энхбаатар /Булган аймаг/
Батдэлгэрийн Наранбаатар /Хөвсгөл аймаг/
Боргилын Батзолбоо /Багийн ахлагч, Сүхбаатар аймаг/
Цогтын Отгонжаргал /Ховд аймаг/

Талын Хөх Чонын удам, хийморьлог залуустаа амжилтын дээдийг хүсэн, баяр хүргэе!

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү