Нээлтэй хаалганы өдөрлөгөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх шалгалтыг авч байна


8 жил

    Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэс болон Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс хамтран өнөөдөр 09-14 цагийн хооронд нээлттэй хаалганы өдөрлөгийг Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулж байна.

Өдөрлөгөөр тус байгууллагуудаас хийж хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээг танилцуулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, иргэдээс гомдол, санал хүлээн авахаас гадна ЦЕГ-ын харъяа Бүртгэл хяналтын төвтэй хамтран тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх шалгалтыг авч байна хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү