Отгонтэнгэр ууланд сураггүй алга болсон иргэдийн долоогийнх нь цогцосыг олоод байгаа талаар ОБЕГ-аас мэдээлсэн. Эдгээр иргэдийн цогцосыг 3200 метрийн өндөрт байдаг эгц хадан хясаатай газраас олсон гэх мэдэээлэл бий.
Албан бус мэдээллээр сураггүй алга болсон 17 иргэн бүгд амиа алдсан гэх албан бус мэдээлэл байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан 18.00 цагаас ОБЕГ-аас албан ёсны мэдээлэл хийхээр боллоо.
Мэдээллийг Eagle.mn сайт болон Eagle news social хуудас, Ийгл Ньюс телевиз шууд дамжуулна.