Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авирч яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар 11:30 цагт нэг хүний цогцос, 11:40 цагт хоёр хүний цогцос, 13:07 цагт дөрөв дэх, 14:28 цагт тав дахь цогцос, 15:15 цагт 2 цогцсыг олоод байсан бол саяхан дахин 3 хүний цогцсыг олоод байгаа юм байна.
Цогцоснуудыг далайн төвшнөөс 3200 метрийн өндрөөс олсон байна. Одоогийн байдлаар осолдсон цогцсыг таних боломжгүй, ослын голомтод цагдаа, шүүх эмнэлгийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна.
Сануулахад, Далайн төвшнөөс дээш 4031 м өндөрт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр ууланд авиралт хийхийг 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар хориглосон байдаг.
Гэвч 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эдгээр уулчдыг очих үед тус нутгийн байгаль хамгаалагч тус тушаалыг танилцуулан, ууланд авирахыг хориглосон боловч шаардлагыг биелээлээгүйн улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байгаа юм байна.