Испанийн Засгийн газрын тэргүүн Мариано Рахой тус орны Үндсэн хуулийн 155 зүйл ангиар Каталонийн Ерөнхийлөгч Карлес Пучдемон ба түүний Засгийн газрыг бүхэлд нь огцруулав. “Каталонийн автономийг зогсоогоогүй зөвхөн Засгийн газрыг Үндсэн хуулиас гадна болгосон хүмүүсийг засгаас зайлуулж байна” гэж тэр онцолжээ. Рахойн хэлснээр, энэ арга хэмжээ нь хэд хэдэн зорилго агуулсан байна. Тэдний нэг нь бүс нутагт Үндсэн хуулийн үйлчилгээг сэргээж байгаа гэнэ. Мөн “сонгууль явуулахаар” болжээ. Каталонийн Ерөнхийлөгч ба түүний Засгийн газрыг огцруулах Мадридын шийдвэрийг эсэргүүцэн 450 мянга орчим каталончууд Барселонад жагслаа.
Автономын парламентын тэргүүн Карме Форкадел хаант засгийн үйлдлийг “төрийн эргэлт”, “ардчилалд хийсэн довтолгоо гэж нэрлэв. Мөн ийм маягаар
Пучдемон үг хэлж, Каталонийн засгийн газар 1978 оны орчин үеийн Испанийн Үндсэн хуулиаас хамаагүй өмнө гарч ирснийг санууллаа.