Сүхбаатар дүүргийн "НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2017" амжилттай боллоо


8 жил

    Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Ногоон гэрэл-Цагаан шугам 2017" тэмцээн энэ амралтын өдөр Монгол 3 дугаар сургууль дээр боллоо.

Тэмцээнд Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 11 сургуулийн 3-5 дугаар ангийн сурагчид оролцож, зам хөдөлгөөний мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах "Ногоон гэрэл-Цагаан шугам 2017" тэмцээний хаалтын ажиллагаанд Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа М.Отгонбаяр оролцож хэлсэн үгэндээ “Би 1982 онд Монгол 3 дугаар сургуулийн 4 дүгээр ангийн сурагч байхдаа энэ тэмцээнд оролцож байсан түүхтэй. “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн замын хөдөлгөөний дүрмийг хүүхдүүддээ таниулах, сурталчилах, замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагддаг энэ тэмцээн өнөөөдрийг хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж байна. Үүнээс гадна сургуулийн насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд School policе үйл ажиллагааг сургууль болгон дээр ажиллуулж байгаа. Энэ үйл ажиллагааг сургуулийн захиргаа эцэг эхчүүдтэй хамтран хийдэг нь их үр дүнтэй ажлын нэг болсон. Ингээд тэмцээнд хүүхдүүддээ бэлтгэж амжилттай оролцсон багш, эцэг эхчүүддээ талархлаа илэрхийлье” гэлээ.

Тэмцээнийг дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн С.Ган-Эрдэнэ, Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч А.Эрдэнэбат, Улаан загалмайн хорооны ажилтан З.Өсөхбаяр нар шүүн явуулав. Тэмцээн
1. Гэрийн даалгавар
2. Мэндчилгээ 
3. Хамтдаа 
4. Буухиа
5. Урлагийн тоглолт гэсэн төрлөөр зохион байгуулагдаж, шилдэг багаа тодрууллаа. Тэмцээний нийлбэр дүнгээр 31 дүгээр сургууль тэргүүн байрт шалгарч цом, өргөмжлөлийн эзэн болсон бол удаах байрыг 1 дүгээр сургууль, 4 дүгээр сургууль тус тус эзлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү