09:00 цагаас Төрийн ордон, Шадар сайдын өрөөнд Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар шуурхай мэдээлэл хийнэ.
10:00 цагаас Чингэлтэй дүүргийн 18-р цэцэрлэгийн шав тавих ёслол болно.
10:30 цагаас нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд болох "Мэдээллийн цагт" Багахангай дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд оролцоно.
13:00 цагаас Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хоёрдугаар байрны ТВ зааланд ШУТИС.ийн захиргаа, Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн прокурорийн газар хамтран зохион байгуулж буй "Хотын соёл" аяны нээлт болно.
14:00 цагаас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээр эхэлнэ. Багш, эмч нарын цалинтай холбоотой асуудлыг жагсаал цуглаанаар биш ширээний ард сууж хэлэлцэж ойлголцох замаар шийдэх боломжийг энэ хэлэлцээр олгоно.
15:00 цагаас "Миний дуунууд 2017" концертын хэвлэлийн хурал UBS телевизийн байранд болно.
Хавдар Судлалын Үндэсний Төвийн шинэ өргөтгөлийн бүтээн байгуулалтын гадна талбайн тохижилтын ажлыг хүлээн авах нээлтийн арга хэмжээ болно.