“Цөмөөхэй”-д бүжиглэх хүүхдүүдийг бүртгэж байна


8 жил

    Энэ жилийн “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн бүртгэл эхэлжээ. Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил” сангаас дөрөв дэх жилдээ зохион байгуулах “Цөмөөхэй” бүжгэн жүжигт тоглох охид, хөвгүүдийн бүртгэл аравдугаар сарын 14-28-ны хооронд үргэлжлэх юм байна. Харин сонгон шалгаруулалтыг аравдугаар сарын 29-нд "Монголын үндэсний балет" сургуулийн байранд явуулна.

“Цөмөөхэй”-д тоглох сонирхолтой, бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог, 8-17 насны хүүхдүүдийг сонгон шалгаруулалтад урьжээ.

'Монголын балетын хөгжил' сангийн тэргүүн Д.Алтанхуяг АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд аравдугаар сарын 27-нд эх орондоо ирэх юм байна.  

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү