Томуугийн вакцин иржээ


8 жил

    Улирлын томуугийн эсрэг хандивын вакцины эхний ээлж болох 50 мянган хүн/тун вакциныг Эрүүл мэндийн яам хүлээн авчээ. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эхний ээлжийн вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулах юм.

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, “Даян дэлхийн эрүүл мэнд” олон улсын байгууллага яамны хүсэлтээр 175 мянган хүн/тун улирлын томуугийн эсрэг вакциныг хандивлаж байгаа бөгөөд зөвлөх мэргэжилтнүүдтэй өчигдөр уулзалт хийсэн байна.

ЭМЯ-ны зүгээс дараагийн ээлжийн 125 мянган хүн/тун вакциныг энэ сард багтаан ирүүлэхийг хүсчээ. Зөвлөх мэргэжилтнүүд хүн амын дундах эргэлтэд байгаа улирлын томуугийн үүсгэгчийн хэвшинжээс шалтгаалан вакцин үйлдвэрлэлээс оройтож гарч байгаа талаар тайлбар хийсэн байна.

Мөн НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан улирлын томуугийн 45 мянган хүн/тун вакциныг энэ сарын 23-нд хүлээн авч, бага насны хүүхдийг дархлаажуулна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [119.40.98.xxx] 8 жил
Арай эртхэн авчирчихаж болохгүй юм байх даа. Дандаа оройтно, хоцрооно. Эртхэн зохион байгуулчихаж болдоггүй юм байх даа. Дараагийнх нь ирсээр байтал томуугийн үе нь өнгөрчихнэ. Наад вакциныг чинь 9-р сарын сүүл 10-р сарын эхээр буюу Томуугийн идэвхжил эхлэхээс өмнө хийвэл үр дүнтэй гэдэг шүү дээ.