Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан


8 жил

2017 оны 10 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, Говийн бүс нутгаар 10-15 хэм, бусад нутгаар  6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж  секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.

2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 23-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд зарим газраар, 22-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр ширүүснэ. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү