Туул голын асуудлаар хэлэлцүүлэг болно


8 жил

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн АНУ дахь салбар болон Монгол дахь хөтөлбөрийн газар, АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын төвөөс хамтран хэрэгжүүлж буй “ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЭКОЛОГИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ” төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Улаанбаатар зочид буудлын 6 давхарт “Хөх асар” хурлын танхимд эхэлнэ.

Дэлхий нийт “Эрүүл гол-Healthy River” гэсэн санаачилга гаргаж, доройтолд өртсөн голын сав газрын экологийн төлөв байдалд “оношилгоо” хийж, үр дүнгээ бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүргэж, бохирдлын шалтгааныг бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм  байна. “ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЭКОЛОГИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ” төслийг энэ шинэ санаачилгыг Монголд нэвтрүүлэх зорилготой хэрэгжүүлж байгаа аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү